Тэрбумтан Элон Маск ирэх оноос хүний тархийг компьютертэй холбох туршилт хийж эхэлнэ гэж мэдэгдлээ. Тэрээр энэхүү санаагаа Сан Францискод болсон арга хэмжээний үеэр олонд дэлгэсэн ба программ хангамж, робот, неврологид авъяастай хүмүүстэй хамтарч ажиллах хүсэлтэй байгаа гэнэ. 

Маск тус ажилдаа зориулж Нералинк гэх компанийг байгуулсан байна. Түүний хэлснээр үсний ширхэг шиг нарийнхан олон мянган мэдрэгчийг роботууд хүний тархинд суулгах юм. 

Эдгээр мэдрэгч нь утасгүйгээр чихэвчтэй холбогдож тархины мэдээллийг ухаалаг утасны аппликейшнд дамжуулах юм байна. Нералинк компаний эрдэмтэд одоогоор тархиндаа мэдрэгчтэй хүн хэрхэн ухаалаг утсаа бодлоороо удирдаж болохыг судалж байгаа ба уг технологыг робот гар зэрэг бусад төхөөрөмжид ч ашиглаж болох юм. 

Энэхүү технологийн тусламжтайгаар тархины өвчин, саажилтыг оношлохыг зорьж байгаа ба цаашид мэдрэгчийг илүү аюулгүй, хялбар, найдвартай болгож компьютерын хүчин чадалтай болохыг хүссэн хүмүүст санал болгох гэнэ. 

Маскийн хэлснээр эрдэмтэд мэдрэгч суулгах мэс заслыг нүдний лазер хагалгаа шиг хялбараар хийдэг болох зорилт тавьсан байна. 

Эх сурвалж: SCMP, The guardian