Америкийн автомашин үйлдвэрлэгч Тесла корпорацийн гүйцэтгэх захирал Элон Маск твиттер хуудасаараа дамжуулан компаниа хувьчлан хувьцаа бүрээ 420 долларын үнэт цаас болгон гаргана гэдгээ Мягмар гарагт мэдэгдлээ. Ингэснээр Уол Стрит сэтгүүлийн шүүмжлэлээс зайлсхийх боломжтой гэнэ.

Энэ талаар тэрээр компанийхаа ажилчдад илгээсэн захидалдаа, “Нийтийн эзэмшлийн компаний хувьд Теслад ажилдаг хүн бүр компаний хувьцааг эзэмшдэг. Иймээс хувьцааны үнийн өөрчлөлт бүх ажилчдад хүндээр тусаж байгаа. Мөн олон нийт компаний хувьцааг эзэмшдэг тул шүүмжлэл тасрахгүй байна” гэсэн юм.

Элон Маск компаний одоогийн хөрөнгө оруулагчдыг Теслаг хувьчилсны дараа хөрөнгө оруулалтаа татахгүй бол SpaceX компанийхаа Fidelity хөрөнгө оруулалтын фирмд өгсөнтэй адил тусгай үнэт цаас өгнө гэсэн байна.

Тэрээр Теслагийн хувьцааны 20 хувиа хадгалж үлдэх бөгөөд бусад хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг тэргүүнд тавина гэдгээ амлажээ.

Элон Маскын уг төлөвлөгөө компаний бусад хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлтэйгээр хэрэгжих боломжтой юм. Гэвч түүний жиргээний дараа компаний хувьцаа ес орчим хувиар өссөн байна. Маскын захидлыг олон нийтэд дэлгэхээс цаг гарангийн өмнө хувьцааны борлуулалт зогсонги байдалд байсан ч удалгүй 379 долларын хувьцааны худалдан авалт 11 хувиар өсчээ.

Тэрээр зөвхөн хувьцааны үнэ унах үеэр хувьцаа худалдан авч ашиг олдог хөрөнгө оруулагчдыг ихээхэн шүүмжилсэн юм.

Маскын уг үйлдлийн талаар бизнесийн судалгааны Луп Вентурс компаний зөвлөх Жене Мунстер, “Элон Маск нийтийн компани удирдахыг хүсэхгүй байгаа. Түүний дэлхийн тогтвортой эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго удаан хугацаанд хэрэгжиж байгаа учир хөрөнгө оруулагчдын төсөөлөлд хүрэхэд хэцүү болгож байгаа юм” гэж хэлжээ.

Тесла компани хамгийн хямд үнэтэй цахилгаан автомашин болох Модель 3 -ыг үйлдвэрлэх явцад их хэмжээний зарлага гаргасан юм. Үүнээс болж компаний хувьцаа унаж нэмэлт хувьцаа гаргаж магадгүй гэж байсан ч Маск үүнийг эсэргүүцсэн билээ.

Теслаг 420 долларын үнэт цаастайгаар хувьчлахын тулд 71 тэрбум доллар хэрэгтэй юм. Маскын жиргээнээс өмнө компаний зах зээлийн үнэ 58 тэрбум доллар байсан нь Женерал Моторс, Форд зэрэг томоохон автомашин үйлвэрлэгчдээс илүү байжээ.

Эх сурвалж: BBC, Techcrunch