Элон Маск Теслагийн ТУЗ-ын даргын суудлаас 45 хоногийн дотор огцорч хөрөнгө оруулагчдад 20 сая долларын нөхөн төлбөр олгохоор боллоо. Гэвч тэр компаний гүйцэтгэх захирал хэвээр үлдэх бөгөөд гурван жилийн дотор дахин ТУЗ-ын даргад нэр дэвшиж болохгүй гэнэ.

Мөн Тесла компани түүний ТУЗ-ын гишүүний эрхийг хасаж шинээр хоёр захирал элсүүлэх ба Маскын асуудлыг хариуцах хороо байгуулах гэнэ.

Маск өнгөрсөн наймдугаар сарын долоонд Теслаг хувьчлах санхүүжилт бэлэн байгаа гэж твиттерээр жиргэснээс болж компаний хувьцаа хэлбэлзэж эхэлсэн юм. Гэтэл Америкийн аюулгүй байдал, арилжааны хорооноос санхүүжилт бэлэн байгаагүй гэдгийг мэдэгдэж Маскыг өнгөрсөн пүрэв гарагт шүүхэд өгсөн юм.

Эх сурвалж: CNN