Борин компаний бүтээсэн өндөр хурдны Хайперлүп галт тэрэг ирэх сарын 10-нд гурав орчим км-ын замд туршилт хийх бөгөөд маргааш нь олон нийтэд үнэгүй үйлчлэх гэнэ.

Өнгөрсөн 2016 онд тус компаний гүйцэтгэх захирал Элон Маск Лос Анжелес хотын доогуур цахилгаан зам тавьж байгаагаа мэдэгдсэн ба энэ нь галт тэргийг цагт 250 км хурдлахад туслах юм байна. Мөн энэ нь энгийн галт тэрэгтэй төстэй боловч агааргүй хоолой дотор явдаг гэдгээрээ онцлог юм.

Америкийн Виржин компани өнгөрсөн онд цагт 387 км хурдалдаг Хайперлүп вон галт тэргийг Невада мужид туршсан юм. Мөн Канадын Транспод компани уг галт тэрэгний системийг Францад тавихаар ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN, Channel news asia