Элсэн манхны баяр гурав дахь жилдээ Хонгорын элсэнд боллоо. Баярын хүрээнд Хонгорын голын менежментийн төлөвлөгөөг хэлэлцэж, аймгийн аварга шалгаруулах элсний волейбол, элсний оргил булаалдах тэмцээн зохиосон байна. 

Мөн говь марафон гүйлтийн тэмцээн, авто болон мото уралдаан, элсний сумо бөхийн барилдаан, элсэн урлалын баримал хийх тэмцээний шилдгийг шалгаруулж, Алтан элс үдшийн шоу зохион байгуулжээ. 

Энэхүү арга хэмжээ нь Хонгорын элсийг сурталчлан таниулж жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой юм.