Оройн 18:00 цагаас хойш хоол иддэг эмэгтэйчүүд зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Учир нь оройн цагаар бие махбод амардаг ба энэ үед калори ихтэй хоол идэх нь шингэх процессыг удаашруулдаг байна. 

Мөн унтахаас өмнө цусны даралт 10 хүртэл хувиар буурдаг ба хоол идэх нь үүнд саад болдог гэнэ. 

Судалгаанд дунджаар 33 настай 112 эмэгтэй оролцсон ба тэдний идсэн хоолыг судалгааны эхний болон сүүлийн долоо хоногт бүртгэсэн байна. Ингэхэд судалгаа эхэлснээс жилийн дараа 18:00 цагаас хойш хоол иддэг эмэгтэйчүүдийн зүрх судасны өвчлөлийн эрсдэл ихэссэн байжээ. 

Шинэ Зеландын судлаачдын мэдээлснээр тус улсын 20 хүн дутмын нэг нь зүрх судасны өвчтэй байдаг гэнэ. 

Эх сурвалж: NZherald, Newshub