Машины хөдөлгүүр асах дуунаар би сэрж жуулчны гэрээс гарлаа. Аяны хөнжилдөө сэтгэл түгшин хэвтэхдээ яагаад Шат үүрийн зургаан цагт баяртай ч гэж хэлэлгүй явсныг гайхаж байв. Түүнтэй хамт гурван хоногийг элсэн цөл, тосгон, машин дотор өнгөрөөсөн учир санаа зовнисон байх л даа. Магадгүй түүний нийтэч бус зан нь барууныхан бидний ойлгоогүй соёлынх нэг хэсэг байх. Будаатай өглөөний цайгаа ууж байхдаа НаталиВалери бид гурав Шатын гэнэт алга болсон талаар ярилцаж хаягдсандаа сэтгэл түгшиж байлаа. 

Аялалын хөтөлбөрийн дагуу бид өглөөний 11:00 цаг хүртэл энэ саарал, зэврүүн хотхонд байх ёстой учир камераа аваад тоостой, хоосон гудамжаар алхахаар шийдсэн юм. 

Хайрган зам дээр миний төсөөлснөөс олон хүн байсан ба би хотхоны төв бололтой газар очиж тосгоны амьдралыг харж зогслоо. Зураг авч байх зуур манай машин жуулчны баазыг чиглэн явж байхыг хараад Шатын санаа, харилцааны чадварт эргэлзэж байсандаа өөрөөсөө ичсэн юм. Дэлгүүрээс хэдэн цэвэр ус аваад гарч ирэхэд манай машин намайг чиглэн тоос манарган ирж байв. Дотор нь ВалериНатали хоёр байх ба дэргэд минь ирж зогсоод Шат хаалга онгойлгож өглөө. Түүнийг “Шерри, Наадам” гэж хэлэхэд би яг л “ШерриБрэд Питт чамтай уулзъя гэж байна” гэхийг сонссон мэт хурдхан машинд үсэрч оров. 

Улаанбаатарт ирэхээс өмнө мэддэг ганц үг маань наадам байлаа. Энэ нь жил бүрийн долдугаар сарын эхээр болдог Монголын баяр бөгөөд олон гадаад жуулчдын Монголыг зорих шалтгаан юм. Иймдээ ч урлаг, спорт хосолсон том уламжлалт баяр жуулчдын аяллын хэсэг болдог байна.

Гэвч долдугаар сарын эхээр миний ESL зааж олдог цалингийн ихэнх хэсэг онгоцны зардал, аяллын өртөгт зарцуулагдсан учирнаадам үзэхгүй байхаар шийдсэн юм. Өмнө нь Монголд ирж байсан жуулчдын хэлснээр наадмыг алгасах гэж байгаадаа харамссан. Гэвч Шатын хэлсэн наадам гэх үг надад аяллын бурхдын өгч буй хоёр дахь боломж шиг л сонсогдож байв. 

Наадмын гол үйл ажиллагаа Улаанбаатар хотод долдугаар сарын 11-нд жуулчдад зориулан өндөр зохион байгуулалттай болж өнгөрсөн гэдгийг мэдэж байсан ч бусад нутгийн иргэд өөр өөр өдрүүдэд Наадам тэмдэглэдэг гэнэ. Энэ өдөр долдугаар сарын 31 байсан ба энэ үед ямар нэг баяр болно гэж огт төсөөлөөгүй юм. 

Шат тосгоноос гарч толгод давах үед бид олон морьтой хүмүүс цугласан байхыг харлаа. Жаахан хүүхдүүд жижиг морь унасан байх ба уралдаан эхэлж эсвэл дуусаж байгааг мэдсэнгүй. Хүмүүс тал тал тийш тарах үед Шат биднийг машинд суухыг даллаад хөтөлбөрийн дараагийн газар руу явлаа. Түүнээс ахиад жаахан наадам үзэж болох эсэхийг асуухад тэр хөтөлбөрийн дагуу явах ёстой гээд татгалзав. Гэвч би уг баярын үйл ажиллагааг зүгээр орхихыг хүсээгүй тул аяллын газрын оффис руу залгаж хэсэг саатахыг хүсч байгаагаа Шатаар дамжуулан хэлүүлсэн юм. 

Хэсэг ярилцсаны дараа бид наадам үзэхээр болж Шат бүтэн өдрийн турш бидний хөтөч хийхээр боллоо. Наадам нь бөхийн барилдаан, морины уралдаан, сур харваа гэх гурван төрөлтэй бөгөөд би яагаад уг наадамд эмэгтэй хүн оролцож болохгүй юм бэ гэх феминист үзлээ дотроо хадгалан эрийн гурван наадмыг сонирхохоор болов. Гэхдээ эрэгтэй хүүхэдгүй айлын охид морины уралдаанд оролцох боломжтой ч олон охид эрчүүдийн өрсөлдөөнийг үзэхээр гоёж гангалан ирсэн байлаа. 

Best Dressed

Аяллын хөтөл, Англи хэлээр ярьдаг хүнгүйгээр наадмыг ойлгоход хүндрэлтэй байсан юм. Нэгэнт бидний асуултад хариулж чадах хүн байгаагүй учир бид үзэгчдийн суудалд суулаа. Тэд хэдэн тоглоом бэлтгэсэн байсны нэг нь пирамид шиг өрсөн хоосон будагны сав руу бөмбөг шидэх байв. Энэ нь неон гэрэл, бялуу, хөдөлгөөнт тоглоомгүй их энгийн байсан нь надад таалагдсан юм. 

 Миний уулзсан Монгол эрчүүдээс ковбой залуусын аура мэдрэгдэж байлаа. Учир нь тэд хатуу, ширүүн, дуу цөөтэй, ажилсаг бөгөөд үндэснийхээ хувцсыг өнгөлөг бүсээр даруулж ковбой эсвэл бэсболлын малгай өмсдөг юм. Харин цэнхэр, ягаан өнгийн дотуур өмд, мини хүрэм, үзүүртэй малгай өмссөн бөхчүүд намайг гайхшрууллаа. Ийм хувцас өмссөнөөр эршүүд байдлаа хадгалдаг учир бөхийн барилдаан нь эрчүүдийн спорт байх. Бөхчүүдийн ихэнх нь фитнессээр хичээллэдэггүй, тамхи татдаг, цагаан идээний дэглэм барьдаг хэдий ч итгэмээргүй сайхан биетэй байв. 

Now you see it... Now you don't...

Бөхийн барилдаан хоорондоо ёслох, шувуу шиг ялалтын бүжиг хийх зэрэг өвөрмөц зан үйлтэй. Бөхчүүд талбай дээр гарч ирээд хагас суун гуя, өгзгөө алгадан талбайн төв рүү гүйдэг. Барилдааны эхэнд болон сүүлд бөхчүүд гараа алдлан дээш доош дэвж буй мэт хөдөлдөг ба энэ нь өрсөлдөгчөө дооглох хачирхалтай үйлдэл гэж надад санагдлаа. 

Beginnings and Endings

Давсан бөх малгайгаа засуулдаа өгөөд шувуун бүжгээ хийх бөгөөд энэ нь Америкийн хөл бөмбөгийн тоглогчид оноо авсныхаа дараа нөгөө багаа шоглодогтой төстэй санагдав. Биднийг тэмцээн үзэж байхад тосгоны иргэд биднийг үзэж байлаа. Зарим нь хажууд ирж суун удаан ажиглаж байгаад буцаад явсан ба энэ нь тийм ч хүндрэлтэй санагдсангүй.

We are watching you...

Нутгийн иргэд том аягатай гүүний исгэсэн сүү болох айргийг тойруулан уух бөгөөд бидний уух ээлж ч болсон юм. Энэ нь гэрийн нөхцөлд хийсэн архины исгэлэн амттай ч тийм ч онцгүй байсангүй. Ямартай ч коллежид байхдаа ууж байсан хямдхан архинаас дээр амттай байв.

Бөхчүүд ямар нэг зөөлөн шал биш хатуу, чулуу ихтэй газарт унаж байсан учир их чанга биетэй байлаа. Тэд барилдааны эхний хэдэн минут бие биенийхээ нүд рүү ширтэж дараа нь цэнхэр мини хүрэмнээсээ зууралдаж байв. 

Олон барилдааны дараа үзэгчид уулын оройг чиглэн явцгаах ба Шат ч биднийг тийш нь аваачлаа. Тэндээс алсад тоос манарч байгаа нь харагдах ба хэсэг хугацааны дараа энэ нь морины уралдаан байсныг ойлгосон юм. Морьд хаанаас эргэснийг мэдээгүй ч нэлээн удаан уралдаж байгаа бололтой байв. Хүүхдүүд эмээлгүй морьдыг бариа руу чиглүүлэн давхих ба гэрийнхэн нь тэднийг дэмжинэ. Морьдын бариа бөхийн барилдаан болж байсан газарт байх ба тэнд түрүүлсэн морины дээр сүү асгаж байгаа нь харагдав. 

Энэхүү жижиг тосгоны наадам миний Монгол дахь аяллын гол хэсэг байлаа. Шат биднийг бүхэл өдөржин замчилж найзынхаа гэрт аваачин шинэхэн жигнэсэн буузаар дайлсан юм. Иймдээ ч аяллын төлөвлөгөөнд багтаагүй үйл явдлууд үргэлж гайхалтай байдаг байх.

Эх сурвалж: Ottsworld