Энэ жил 29 настай жүжигчин Эмма Уатсон өөрийгөө ганц бие гэхээс илүү өөртэйгөө үерхдэг гэж хэлэх дуртай гэнэ. Харри Поттер киноны Хермони Грэнжерийн дүрээр алдарт гарсан Уатсон 30 хүрэх гэж байгаад сэтгэл нь зовсон талаар British Vogue сэтгүүлд ярьсан байна. 

Тэрээр ирэх дөрөвдүгээр сард 30 нас хүрэх бөгөөд төрсөн өдрөөсөө болоод стресс, айдаст автсан талаар ярьж байсан юм.

Уатсон ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, “Хэрэв чи өөрийн гэсэн гэргүй, нөхөргүй, хүүхэдгүй, тогтворгүй карьертай мөртлөө 30 хүрч байвал айдас төрөх болно. Гэхдээ надад аз жаргалтай ганц бие хүн гэдгээ ойлгоход урт хугацаа шаардагдсан. Үүнийг өөртэйгөө үерхэж байна гэж нэрлэх дуртай” гэжээ. 

Уатсоны сүүлд тоглосон Бяцхан хатагтай кино ирэх сарын 25-нд кино театруудаар гарч эхлэх юм. 

Жүжигчин Гвинет Пэлтроу 2014 онд Колддлей хамтлагийн дуучин Крис Мартинаас салахдаа үүнийгээ “ухамсарт салалт” гэж нэрлэж байжээ. 

Эх сурвалж: CNN