Телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг 71 дэх удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө. Уг ёслол нь шилдэг жүжигчин, найруулагч, кино зэргийг шалгаруулдаг юм. Харин өнгөрсөн долоо хоногт тайзны арын уран бүтээлчдийн шилдгийг тодруулдаг Эммигийн уран бүтээлчдийн шагнал гардуулах ёслол болсон байна. 

Энэ удаагийн наадамд Флеабэг, Барри зэрэг цувралууд шагналын тоогоор тэргүүлсэн юм. Мөн үзэгчдийн таашаалд нийцсэн Хаан ширээний тоглоом, Чернобыль зэрэг бүтээлүүд нэр дэвшсэн төрөлдөө амжилт үзүүлжээ. 

Наадмын төгсөлд Хаан ширээний тоглоом киноны уран бүтээлчдийг тайзнаа урьж үзэгчид босож хүндэтгэл үзүүлсэн байна. Тус киноны сүүлийн улирал үзэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүртсэн ч ийнхүү хүндэтгэл үзүүлсэн нь наадмын онцлох агшны нэг байсан юм. Ингээд нийт ялагчдыг танилцуулъя. 

Шилдэг инээдмийн цуврал - Флеабэг 

Шилдэг драм цуврал - Хаан ширээний тоглоом 

Шилдэг богино хэмжээний цуврал - Чернобыль

Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй гол дүр - Билл Хэдер /Барри/

Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй гол дүр - Фиби Уоллер-Бридж

Драм цувралын шилдэг эрэгтэй гол дүр - Билли Портер /Пооз/

Драм цувралын шилдэг эмэгтэй гол дүр - Жоди Комер /Ивийг устгасан нь/

Драм цувралын шилдэг эрэгтэй туслах дүр - Питер Динклэж 

Богино хэмжээний цувралын шилдэг эрэгтэй гол дүр - Жаррел Жером /Тэд биднийг харахад/

Богино хэмжээний цувралын шилдэг эмэгтэй гол дүр - Мишель Уильямс /Фоссе/ Вердон/

Шилдэг өрсөлдөөнт нэвтрүүлэг - РуПолийн Драг уралдаан 

Шилдэг ярилцлагын нэвтрүүлэг - Last Week Tonight With John Oliver

Шилдэг зохиомжит нэвтрүүлэг - Saturday Night Live

Богино хэмжээний цувралын шилдэг зохиол - Грэйг Мазин /Чернобыль/

Инээдмийн цувралын шилдэг найруулагч - Хэрри Брэдбийр /Флеабэг/

Богино хэмжээний цувралын шилдэг найруулагч - Йохан Ренк /Чернобыль/

Шилдэг телевизийн кино - Хар толь: Бандерснач /Netflix/

Эх сурвалж: BBC, The verge