Энэ сарын еснөөс 13-ныг хүртэлх теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Хөл хорио тогтоосон хугацаанд 18 телевизээр 40 хичээлийг 170 гаруй багш 10-20 минут зааж байна. 

Үүнтэй холбоотойгоор анги дэвших болон улсын шалгалт авалгүй дөрөвдүгээр улирлын төгсгөлийн үнэлгээгээр жилийн эцсийн дүнг тооцохоор болсон юм. Харин ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-11-нд зохион байгуулах ба цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 15 хүртэл явагдаж байна.

Хэдийгээр ийнхүү удаан хугацаанд хөл хорио тогтоосон ч зуны амралт зургадугаар сарын эхнээс нэмэгдэнэ гэж БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл нийт 554 теле хичээлийг хүргээд байна.