ЦУОШГ-ын мэдээлснээр энэ сарын таванд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр, зургаанд зүүн аймгийн зүүн хэсгээр, найманд баруун аймгийн нутаг болон төвийн аймгийн баруун хэсгээр цас орно. Салхи зургаанд говь, талын нутгаар, найманд Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна. 

Хэдийгээр зургаанд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх юм. 

Харин Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаарна.