Засгийн газрын 2016 оны тогтоолоор хаврын улиралд нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор энэ жил гурван ААН 4000 тонн мах бэлтгэсэн юм. Харин энэ жил Засгийн газраас 10-12 тонн мянган мах нөөцлөхөөр төлөвлөжээ.

Нөөцийн махыг өнгөрсөн сарын 15-аас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж байна.

Махны үнэ өссөн энэ үед иргэдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх үүднээс энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулахаар боллоо.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр борлуулна.

Зураг: Улаанбаатар

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны байршил:

Сонгинохайрхан дүүрэг

  • 1.Баянхошууны эцэс
  • 2.Толгойтын эцэс
  • 3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

  • 1.Нисэх Буянт ухаа 1-р хорооллын баруун талд
  • 2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

  • 1.Хангай хороолол

Баянгол дүүрэг

  • 1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

  • 1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

  • 1.Бөмбөгөр худалдааны төв
  • 2.Хайлаастын эцэс