Mindhunter 

Netflix компаний Mindhunter цувралын хоёрдугаар улиралыг энэ сарын 16-аас эхлэн хүлээн авч үзээрэй. 

Carnival Row

Жүжигчин Орландо Блүм, загвар өмсөгч Кара Делевин нарын гол дүрд нь тоглосон энэхүү уран зөгнөлт кино энэ сарын 30-нд нээлтээ хийнэ.  

Katy Keene

Алдарт Riverdale цувралыг бүтээгч CW телевизийн шинэ бүтээл Katy Keene цувралын трэйлерыг хүлээн авч үзээрэй. 

The day shall come 

Найруулагч Крис Моррисын шинэхэн бүтээл The day shall come нь терроризмын тухай бараан инээдмийн кино бөгөөд ирэх 10-р сарын 11-нд Их Британий кино театруудаар нээлтээ хийнэ. 

Pain and glory 

Энэ жилийн Каннийн кино наадмаас жүжигчин Энтонио Бандерас уг кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг жүжигчний шагнал хүртсэн юм. Энэхүү өнгөлөг кино ирэх 10-р сарын дөрвөнд Америкт нээлтээ хийнэ. 

Honey boy

Жүжигчин Шиа ЛаБеофийн зохиолыг нь бичиж гол дүрд нь тоглосон уг кино ирэх 11-р сарын найманд нээлтээ хийнэ. 

47 meters down: Uncaged 

Зураг авалтын ихэнхийг нь усан дотор хийсэн энэхүү аймшгийн кино энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. 

Эх сурвалж: The verge