Өнгөрсөн жилийн Оскар наадам 1989 оноос хойш анх удаа хөтлөгчгүй явагдсан ба энэ жил ч мөн уг аргыг хэрэглэнэ гэдгийг ABC телевиз мэдэгдлээ. 

Өнгөрсөн жилийн Оскарыг инээдмийн жүжигчин Кевин Харт хөтлөх байсан ч түүний бэлгийн чиг хандлагаар ялгаварлан гадуурхсан твитеррүүд олны бухимдлыг төрүүлсэн юм. Гэсэн ч тэрээр уучлалт гуйгаагүй ба өөрийн хүсэлтээр наадмын хөтлөгчөөр ажиллахаас татгалзсан байна. 

Ийнхүү хөтлөгчгүй явагдсан наадмыг 29.6 сая хүн шууд хүлээн авч үзсэн ба энэ нь бүх цаг үеийн хамгийн бага түвшнээс 12 хувиар өссөн үзүүлэлт болжээ. 

Оскарын наадмын нэр дэвшигчдийг энэ сарын 13-нд зарлах ба 1917, Ирланд эр, Гэрлэлтийн түүх, Шимэгч, Холливудад нэг удаа зэрэг кинонууд нэр дэвших магадлалтай байна. Харин наадмын шагнал гардуулах ёслол ирэх сарын есөнд болно. 

Эх сурвалж: The guardian, CNN