Энэ онд нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 203 хүн амь насаа алдаж, 26134 толгой мал, амьтан хорогдсон байна. Мөн ОБЕГ-ын алба хаагчид 1932 хүний амь насыг аварч, 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ. 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 1.7 дахин, эд хөрөнгө 51 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нийт нас барсан хүний 77 хувь нь эрэгтэй бөгөөд 41 хувь нь 36-64 насныхан, 16 хувь нь 0-17 насныхан байгаа юм. Эдгээрийн 78 хувь нь объектын гал түймэр болон усны осолд өртсөн байна.

Сүүлийн саруудад цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор объектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай болсон юм. Иймд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабел хэрэглэхийг ОБЕГ-аас анхааруулж, пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгахыг зөвлөжээ.