Ууртай шувууд-2 

Киноны эхний анги гарснаас гурван жилийн дараа буюу энэ сарын 16-нд хоёрдугаар анги нь үзэгчдэд хүрэх гэж байна. Шинэ ангид Ууртай шувууд тэдний дайснууд болох гахайнуудтай нэг зорилгын төлөө нэгдэж, шинэ дайсантайгаа тэмцэж байгаа тухай өгүүлнэ. Тус киног гар утасны Ууртай шувууд тоглоомоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд нийт 95 минут үргэлжлэх юм.

Найруулагч: Thurop Van Orman 

Дүрүүдэд: Рэйчел Блум, Доов Камерон, Питер Динклэйж

Галзуу хурд: Хоббс ба Шо

Галзуу хурд киноны гарсан анги бүр нь сая сая долларын ашиг олж Бокс оффисийн жагсаалтад дээгүүрт бичигддэг. Уг киноны цуврал Хоббс ба Шо маргааш нээлтээ хийнэ. Үзэгчдийн хүлээлтийг үүсгээд буй тус кинонд хууль сахиулагч Люк Хоббс, гэмт хэрэгтэн Декард Шо нар хоёр биедээ дургүй ч хүчирхэг дайсныг зогсоохын тулд хамтран ажиллах талаар өгүүлэх болно. Кино 134 минут үргэлжлэх ба 13-аас дээш насныханд зориулсан юм.

Найруулагч: Дэвид лэйтч

Дүрүүдэд: Дуэйн Жонсон, Эйза ГонзалезИдрис, Элба Жейсон Стэтхэм Ванесса Кирби

IT chapter two

Эхний ангиас 30 жилийн дараах үйл явдал өрнөнө. Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн IT аймшгийн киноны хоёрдугаар анги есдүгээр сарын зургаанд нээлтээ хийнэ. 18-аас дээш насныханд зориулсан тус кино 111 минут үргэлжлэх ба 27 жилийн өмнө хүүхдүүдийг айдаст автуулж байсан тэр зүйл өөрийнх нь эсрэг тэмцсэн хүүхдүүд дээр эргэн ирнэ. Тэд хэдийгээр насанд хүрсэн ч аймшигт алиалагчийн эсрэг юу хийж чадах талаар өгүүлнэ.

Найруулагч: Энди Мусчиетти

Дүрүүдэд: Билл Скарсгард, Билл Хадер, Жэймс МакАвой, Жэй Райан, Жессика Частайн

Жокер

Жокерын дүрийг Хоакин Феникс бүтээсэн ба кино 10 сарын дөрвөнд нээлтээ хийнэ. Нийгмээс тусгаарлагдсан нэгэн амжилтгүй Стэнд-ап комедиан Готэм хотыг үймээн самуун, гэмт хэрэгт автуулахаар шийдсэнээр үйл явдал өрнөх аж. DC Comics-ын алдарт хорон санаатнаас сэдэвлэсэн уг кино 13-аас дээш насныханд зориулсан бөгөөд 111 минут үргэлжилнэ.

Бид өмнө нь Жек Николсон, Хит Леджер, Жаред Лето нарын бүтээсэн Жокерыг үзэж байсан бол энэ удаад түүний түүхийг өөр өнцгөөс харах боломжтой.

Найруулагч: Тодд Филлипс

Дүрүүдэд: Зазий Бетс, Брайан Каллен, Фрэнсис Конрой, Роберт Динеро

Maleficent-2

Эхний ангиас хэдэн жилийн дараа болж буй үйл явдлын талаар өгүүлэх гэнэ. 1959 онд бүтээгдсэн Нойрсож буй гоо гүнж хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээгдсэн Maleficent киноны хоёрдугаар анги 10 сарын 18-нд нээлтээ хийнэ. Хорон санаат хатан хаан Малефисент болон гүнж Аврора нар хамтдаа ид шидийн орноо хамгаалахаар сонирхолтой адал явдлын эрэлд гарна. Киноны төгсгөлд Аврора хатан хаан болж Малефисент ид шидийн орноо аврах ажээ. Уг кино бүх насныханд зориулсан бөгөөд 111 минут үргэлжилнэ.

Найруулагч: Жоахим Реннинг

Дүрүүдэд: Анжелина Жоли, Чиветел Эжиофор, Эд Скрейн, Эллэ Фэннинг, Жүно Тэмпл, Мишель Пфайфер

Frozen-2

Дэлхийн хүүхдүүдийг байлдан дагуулж байсан Disney кино компаний алдарт Frozen хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги 11 сарын 22-нд нээлтээ хийнэ.Тус кинонд өгүүлснээр Анна, Элса Кристофф, Олаф, Свен нар Аренделлийг орхин эртний ид шидийн ой руу аялна. Тэд хаант улсаа аврахын тулд Элсагийн хүчний мөн чанарыг хайх аялалд гарах аж. Уолт Дисней студийн анимейшн бүтээл бүх насныханд зориулсан бөгөөд мөн 111 минут үргэлжилнэ. 

Найруулагч:  Женнифер Ли

Дүрүүдэд: Идина Мензельe,Жонатан Гроф Жош, , Гэд Кристен, Bell Santino, Фонтана Стерлинг, К.Браун, Эван Рейчел Вүүд

Жуманжи: Дараагийн үе

Сони пикчерсийн уран зөгнөлт, тулаант төрлийн Жуманжи: Next level 12 сарын 13-нд нээлтээ хийнэ. Найз нөхдийн баг нэгийгээ аврахаар Жуманжи руу буцаж очсон боловч тэдний хүлээж байсан шиг юу ч байхгүй гэдгийг олж мэднэ. Дэлхийн хамгийн аюултай тоглолтоос зугтахын тулд тоглогчид тодорхойгүй хэсгийг, хуурай цөлөөс цастай ууланд зориглон гарах хэрэгтэй болсноор киноны үйл явдал өрнөнө.

Найруулагч: Жэйк Касдан

Дүрүүдэд: Дэнни Гловер, Карен Гиллан, Эшли Скотт, Авквафина Нора Лум, Колин Хэнкс, Дэнни Де Вито, Дуэйн Жонсон

Б.Хажидмаа