Форбес сэтгүүл энэ оны хамгийн өндөр орлоготой алдартнаар дуучин Тайлор Свифтыг нэрлэлээ. Тэрээр энэ жил нийт 185 сая долларын ашиг олсон ба энэ нь өнгөрсөн оноос 131 хувиар өссөн үзүүлэлт юм. 

Свифт өнгөрсөн онд Reputation гэх аялан тоглолтоо долоон оронд хийж 345 сая долларын ашиг олсон байна. Тэрээр өнгөрсөн 11-р сард Биг Mашин студээс гарч Юниверсал мюзик групп рекордстой 200 сая долларын гэрээ байгуулсан юм. Свифт 2016 онд мөн уг жагсаалтыг 170 сая доллараар тэргүүлж байжээ. 

Харин жагсаалтын хоёрт бизнес хатагтай Кайли Женнер 170 сая доллар, гуравт реппер Канье Уэст 150 сая долларын орлоготойгоор бичигдсэн байна. Ингээд жагсаалтын эхний 10 байрыг танилцуулъя. 

  1. Тайлор Свифт 185 сая
  2. Кайли Женнер 170 сая
  3. Канье Уэст 150 сая 
  4. Лионель Месси 127 сая
  5. Эд Ширан 110 сая
  6. Кристиан Роналдо 109 сая
  7. Неймар 105 сая
  8. The Eagles 100 сая
  9. Доктор Пил МакГрау 95 сая
  10.  Канело Алварез 94 сая 

Эх сурвалж: Forbes, Billboard