Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна.

Мөн нүүрс нийлүүлэгч Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ.

БОАЖЯ-ны сайдын ирэх оны багцад улсаас 215 тэрбум төгрөг суулгаснаас 154 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулна гэж салбарын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн юм.

Үүнийг 3000 гаруй нам даралтын зууханд агаар шүүгч суурилуулах, 100 мянган өрхөд индукцийн халаалт тавих шөнийн тарифын хөнгөлөлт, сайжруулсан түлш зэрэгт зарцуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, энэ өвөл утаажилт ихтэй Баянхошууны 26 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах бол ирэх оноос 220 мянган өрхийн хангах юм. Мөн энэ жил гэр хорооллын 154 мянган хэрэглэгч шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдах тооцоо гарчээ.

Энэ жил нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, ААН, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах юм. Ингэснээр халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болж байна.