Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн талаар хэлэлцлээ. 

Шахмал түлш борлуулах картыг төвийн зургаан дүүрэгт 206251 ширхгийг тараасан ба үүний 74104 нь бүртгэлгүй байна. Өнгөрсөн 11 сарын байдлаар 106.031 иргэн картаар шахмал түлш худалдан авчээ.

Иймд бүртгэлгүй картыг идэвхжүүлж, энэ сараас эхлэн шахмал түлшийг картгүйгээр борлуулахгүй байж, Тавантолгой түлш компани түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөхийг үүрэгдсэн байна. 

Сайн карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй ба иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцох юм. Ингээд шахмал түлш худалдан авах эрх дууссан тохиолдолд Тавантолгой түлш ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой.