ЦУОШГ-аас мэдээлснээр энэ сарын зургаанд баруун аймаг, төвийн аймгийн баруун хэсгээр, долоонд баруун аймгийн хойд хэсэг болон төвийн аймгийн зарим газраар, найманд нутгийн хойд хэсгээр, есөнд баруун болон төвийн аймгийн хойд хэсэг, зүүн аймгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Ийнхүү нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх гэнэ. 

Харин говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж буй айл өрх, аялал зугаалгаар явж буй иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, бороотой үед баталгаатай гүүр, гармаар гарч, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг ОБЕГ-аас зөвлөлөө.