Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дараах нэмэлт өөрчлөлт орж, энэ сараас эхлэн мөрдөгдлөө. Үүнд:

  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үед жолоо барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийн торгууль хүлээнэ.
  • Мөн дээрх зөрчилтэй хүмүүст тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхэд мөн адил торгоно.
  • Согтууруулах ундаа, мансууруулах эм бодис хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас зайлсхийх, хэрэглэсэн үедээ машин жолоодсон бол 384 мянган төгрөгөөр торгож, эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хасах,
  • Мансууруулах эм бодис, согтууруулах ундаа уусан хүнд жолоо шилжүүлсэн бол 96 мянган төгрөгөөр
  • Жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд мансууруулах эм бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон бол 384-768 мянган төгрөгөөр торгох, 7-30 хоног хүртэл баривчлах шийтгэл хүлээлгэнэ.
  • Ядарсан, өвчтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахгүй үедээ жолоо барьсан тохиолдолд 48 мянган төгрөгөөр, жолоо шилжүүлсэн тохиолдолд 19.200 төгрөгөөр,
  • Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, үзэгдэх байдал нь муудсан, буруу байрлуулсан бол 48 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгоно.
  • Машины дугааргүй болон, далдалсан тохиолдолд иргэнийг хөдөлмөрийг хөлсний доод хэмжээний 50 хувь, хуулийн этгээдийг хоёр дахин их нэгжээр,
  • Хуурамч дугаар ашиглавал иргэнийг 192 мянган төгрөгөөр торгож, эрхийг хасах хуулийн этгээдийг 960 мянган төгрөгөөр торгоно.
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэл буюу тоормосны систем, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгсэл ажиллахгүй, бүрэн бус байвал 48 мянган төгрөгөөр,
  • Тусгай дуут дохиот машинд давуу эрх эдлүүлээгүй бол 19.200 төгрөгөөр,
  • Урсгал сөрсөн тохиолдолд 96 мянган төгрөгөөр торгож эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах
  • Явган хүний гарц уулзвар дээр зогсож, давуу эрхтэй гарцаар гарж буй, уулзвар нэвтрэгчид зам тавьж өгөөгүй бол 9.600 төгрөгөөр
  • Харин явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол 19 мянга 200 төгрөгөөр, согтуугаар зөрчсөн бол 48 мянгаар торгох юм байна.

Иймд иргэд жолооч бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой оролцохыг албаныхан уриаллаа.