Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэг, Туркийн хөнгөлөлттэй худалдааны түншийн статусыг хураан авна гэдгээ мэдэгдлээ.

Хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих зорилготой GSP хөтөлбөрийн дагуу уг статусыг олгодог бөгөөд үүнд хамрагдсан орнуудын тодорхой бүтээгдэхүүн экспортын татвараас чөлөөлөгддөг юм. Тухайлбал, Энэтхэг 5.6 тэрбум долларын экспортын бүтээгдэхүүнээ Америк руу татваргүй нийлүүлдэг байна.

Америкийн худалдааны газрын мэдээлснээр Энэтхэг улс зах зээлийн баталгаа гаргаж өгөөгүй бол Туркийн эдийн засаг өндөр хөгжилд хүрсэн гэх шалтгаанаар тус хөтөлбөрөөс хасагдаж байгаа гэнэ.

Трампын энэхүү шийдвэр 60 хоногийн дараа хэрэгжих бөгөөд энэ хугацаанд Энэтхэгийн засгийн газар зах зээлийн баталгаагаа гаргаж өгөх боломжтой юм.

Эх сурвалж: Al jazeera, Strait times