Энэтхэгийн парламентын сонгуульд эрх баригч Брататияа Жаната нам ялалт байгуулж ерөнхий сайд Нарендра Моди дахин сонгогдлоо.

Моди Шинэ Дели хот дахь намын байрныхаа өмнө цугласан дэмжигчиддээ хандан, “Энэ бол бие засах өрөөтэй болохыг хүссэн ээжүүд, эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа өвчтөнүүд, эх орныхоо төлөө ажиллаж байгаа тариаланчид, анх удаа гэр оронтой болж байгаа ядуус, хуулийг дагаж мөрддөг, татвар төлдөг иргэн бүрийн ялалт” гэжээ.

Сонгуулийн санал хураалт өнгөрсөн сарын 11-ээс энэ сарын 19 хооронд явагдсан бөгөөд 900 сая орчим хүн саналаа өгчээ. Брататияа Жаната нам сонгуульт ажлынхаа үеэр бусад өрсөлдөгчөө доромжлох, айлгах тактик хэрэглэсэн гэх шүүмжлэлд өртсөн юм.

Моди өнгөрсөн таван жилийн хугацаанд ерөнхий сайдаар ажиллахдаа эдийн засгаа сайжруулж чадсан ч ажилгүйдэл 1979 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Эх сурвалж: CNN, NPR