Энэтхэгийн хөгжлийн яам өндөр настнуудыг үхэртэй хамт байлгах шийдвэр гаргах гэнэ. Ингэснээр тэд насны эцэст ханьтай байж чадна гэж албаныхан үзжээ. Үүний тулд хүн, үхэр хоёрыг хамтад нь байлгах 18 акр хэмжээтэй асрамжийн газар нээх гэнэ.

Энэтхэгт үхрийг ариун амьтан гэж үзэн хүнсэнд хэрэглэдэггүй бөгөөд хөгширч сүү гарахгүй болсон үед нь үхэрний байранд аваачдаг байна. Мөн өндөр настай хүмүүс ч асрамжийн газар ирдэг бөгөөд тэднийг хамтад нь байлгах нь зүйтэй гэнэ. Гэвч зарим хүмүүс үүнийг үхэр тэжээх ажилчдын оронд настай хүмүүсийг ашиглах арга хэмээн үзэж байгаа юм.

Сүүлийн үед Энэтхэгийн мужууд үхэртэй холбоотой шинэ бодлогууд санаачилж байгаа ба Мадхая Прадеш муж өнгөрсөн намар үхрийн яам байгуулна гэдгээ мэдэгджээ.

Энэтхэгт 2012 оны байдлаар таван сая гудамжны үхэр байгаагийн 12 мянга гаруй нь Дели хотод байгаа гэх судалгаа гарчээ. Дэли хотын үхрийн байранд сар бүр 600 гаруй үхэр ирдэг байна.

Эх сурвалж: RT, Vanguard