Энэтхэгийн агаарын бохирдол сүүлийн сард эрс нэмэгдсэнтэй холбогдуулж Варанаси мужийн нэгэн сүм бурхаддаа утааны маск зүүлгэжээ. 

Сүмийн тэргүүн ламын хэлснээр өвлийн цагт бурхадыг ханиад хүргэхээс сэргийлж хөнжил нөмрүүлдэг учир утаанаас ч мөн хамгаалах нь зүйтэй гэж үзжээ. Мөн сүмд мөргөл үйлдэхээр ирсэн сүсэгтэн олон ч бурхдыг хараад маск зүүх болсон байна. 

Өнгөрсөн сарын сүүлээр болсон Дивали баярын үеэр болсон галт наадмаас болж Энэтхэгийн агаарын бохирдол улам нэмэгджээ. 

Учир нь Пунжаб, Харяана мужийн фермүүдэд нэг өдрийн дотор 6600 түймэр гарсан байна. Түймрийн утааг салхи 80 км/ц-ын хурдтайгаар Энэтхэгийн хойд хэсэг болон нийслэл Дэли хот руу түрж байгаа ч удахгүй арилах төвөлтэй байгаа юм. 

Энэтхэгийн Шинэ Дэли хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрч өдөр тутмын бохирдлын хэмжээ ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс 30 дахин ихэссэн байна. Улмаар нийтийн эрүүл мэндийн онц байдал зарлаж сургууль, цэцэрлэгийг хааж нислэгүүдийг цуцалжээ. 

Эх сурвалж: RT, Indian express