Энэтхэгийн хамгийн том нислэгийн компани болох Jet Airways хөрөнгөгүй болсны улмаас бүх нислэгээ зогсоолоо.

Энэтхэгийн мөнгөн тэмдэгт 2018 онд түүхэн доод түвшинд хүрч газрын тосны үнийг нэмснээр Jet Airways ажилтнуудаа цалинжуулахад хүндрэл гарч эхэлжээ. Улмаар энэ жил байдал улам дордож онгоцнуудынхаа 1.2 тэрбум долларын зээлийн төлөлтийг хийж чадахгүйд хүрснээр нислэгүүдээ зогсоож эхэлсэн байна.

Ингэснээр өнгөрсөн сард Jet Airways компаний үүсгэн байгуулагч Нареш Гояал суудлаасаа огцорч төрийн өмчийн Улсын банк компаний үйл ажиллагааг хариуцах болжээ.

Үүнээс болж 2005 онд 15.8 доллараар үнэлэгдэж байсан компаний хувьцаа 30 хувиар унаж 2.4 долларт хүрсэн байна.

Jet Airways нь 123 онгоцтой Энэтхэгийн томоохон нислэгийн компаний нэг байсан ч өдгөө ердөө таван онгоц нислэг үйлдэж байгаа юм.  

Тус компани нь 1974 онд Jetair нэртэйгээр гадны нислэгийн байгууллагуудад маркетингийн үйлчилгээ үзүүлж байгаад 1993 оны чөлөөт эдийн засгийн үед нислэгийн компани болон өргөжжээ. Үүнээс хойш Сингапур, Лондон, Амстердам зэрэг олон улсын 380 чиглэл, дотоодын 600 чиглэлд нислэг үйлддэг Энэтхэгийн шилдэг компаниудын нэг болсон байна.

Эх сурвалж: BBC, CNN