Энэтхэгчүүд мэлхийг гэрлүүлвэл борооны бурхан Индраг баярлуулдаг гэж итгэдэг юм. Иймээс өнгөрсөн оны долдугаар сард ган болоод байсан Мадяа Прадеш мужид бороо оруулахаар хоёр мэлхийний хуримын ёслолыг хийжээ. 

Гэвч энэ жил өмнөх жилүүдээс 26 хувиар их бороо орж үер болсон байна. Иймд мэлхийнүүдийг салгавал бороо зогсоно гэж нутгийн иргэд үзжээ. Энэ нь бороо дуудах зорилгоор гэрлэсэн мэлхийнүүд салж байгаа анхны тохиолдол юм. 

Энэтхэгийн цаг уурын газрын мэдээлснээр 3-4 хоногийн дараагаас бороо багасах төлөвтэй байгаа гэнэ. 

Эх сурвалж: India times, RT