Энэтхэгийн дөрвөн мужид их хэмжээний бороо орсноос болж үер, хөрсний нуралт үүсэж 152 хүн амиа алдаж 17 хүн сураггүй боллоо. 

Тухайлбал, Керала мужид 60 хүн амиа алдаж, 165 мянган хүн орон гэрээ орхиж, 1318 нь хорогдох байранд хүргэгджээ. Мөн бороотой холбоотой ослын улмаас 200 орчим байшин сүйдсэн байна. 

Харин хөрш Карнатака мужид 30 хүн амиа алдаж, 14 хүн үерийн улмаас сураггүй болсон ба 30 мянган хүн орон гэрээ орхисны 924 нь хорогдох байранд байгаа юм. 

Энэтхэгийн үндэсний гамшгаас хамгаалах газар, арми, эргийн хамгаалалт, тэнгисийн цэрэг, агаарын хүчний 44 баг аврах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байна. 

Өнгөрсөн сард Энэхтэг, Непал, Пакистан, Бангладеш даяар их хэмжээний бороо орж 227 хүн амиа алдсан юм. 

Мөн олон байшин барилгыг сүйтгэж нураасан ба энэхүү борооны улирал ирэх сарыг хүртэл үргэлжлэх юм байна. 

Эх сурвалж: CNN, Weather channel