Дэлхийн хамгийн алдартай гар утасны тоглоом болох PUBG-г Энэтхэгийн хэд хэдэн хотод хуулиар хориглосон байна.

Учир нь Tencent компаний хөгжүүлдэг уг тоглоом нь хүчирхийлэл, кибер гадуурхалтыг сурталчилдаг бөгөөд хүүхдийн сэтгэцэд нөлөөлдөг гэж тус улсын хүүхдийн эрхийн комисс үзсэн байна. Улмаар цагдаа нар хоригийг зөрчсөн 16 орчим хүнийг баривчилжээ.

Энэтхэгийн дундаж амьдралтай иргэдийн дунд гар утасны интернет хэрэглээ нэвтрээд удаагүй байгаа ба интернет сүлжээний компаниуд хямд үнээр өрсөлдөх болсон юм. Ингэснээр тус улсын хагас тэрбум иргэн хямд үнээр гар утасны интернетийн үйлчилгээ авах боломжтой болжээ.

Энэтхэг нь ухаалаг утасны хэрэглээгээр Хятадын дараа ордог ч тоглоомын зах зээлээс ердөө 290 сая долларын ашиг олдог байна.

Хамгийн анх Grand Theft Auto гэх тоглоом 1997 онд бүтээгдсэн ба энэ нь хар тамхи, биеэ үнэлэгчийн наймаа, машин хулгайлах зэрэг хүчирхийлэлийн шинжтэй үйл явдлыг харуулдаг юм. Үүнээс хойш өнөөг хүртэл компьютер тоглоомын хөгжил эцэг эхчүүд, улс төрчдийн санааг зовоосоор байна.

Эх сурвалж: RT, SCMP