Энэтхэгийн удирдагч Капил Мишра энэ сарын 23-нд гудамжинд цугласан лалын шашинтнуудыг холдуулах хэрэгтэй гэж хэлснээс үүдэн Дели хотод хамгийн ноцтой шашны мөргөлдөөн үүсээд байна. 

Капил Мишрагийн хэлсэн үгнээс болж төд удалгүй Хинду шашинтнууд цуглан лалын шашинтнуудыг хөөж, мөргөлдөөн үүсжээ. Улмаар Хинду шашинтнууд лалынхан руу чулуу шидэж, зодож, хутга, буу зэргийг ашигласан байна. 

Тус мөргөлдөөн одоо ч үргэлжилж байгаа ба лалын шашны гурван сүм шатаж, хэдэн зуун Муслимчууд орон гэргүй болжээ. 

Мөн 200 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, 24 хүн нас бараад байна. Дели хотын Цагдаагийн алба 106 хүнийг баривчилсан хэдий ч мөргөлдөөн зогсох шинжгүй байгаа гэнэ. 

Эх сурвалж: TheGuardian, IndiaToday