Гүүгл, Apple компаниуд Энэтхэг дэх аппликейшн дэлгүүрээсээ ТикТок-ыг устгалаа. Учир нь тус улсын зарим иргэд уг аппликейшнийг порно бичлэг хуваалцах, насанд хүрээгүй хэрэглэгчдийг хууль бус зүйлд уруу татах зэргээр ашиглаж байна гэж дээд шүүх үзжээ.

Бичлэг хуваалцдаг ТикТок аппликейшнийг Энэтхэгт 230 сая хүн татаж авсан бөгөөд сард 120 сая гаруй хүн идэвхтэй хэрэглэдэг байна.

Тус аппликейшнийг ашигладаг хүүхдүүдийн аюулгүй байдал алдагдаж байгаа асуудал Энэтхэгээс гадна олон оронд яригддаг юм. Тухайлбал, Америкийн худалдааны холбоо өнгөрсөн хоёрдугаар сард ТикТок-ыг хөгжүүлэгч ByteDance компанийг хүүхдийн онлайн аюулгүй байдлыг хуулийг зөрчсөн гэж үзэн 5.7 сая доллар нэхэмжилжээ.

ТикТок-той төстэй Musical.ly гэх аппликейшн өмнө нь насанд хүрээгүй хэрэглэгчдээс асран хамгаалагчийн зөвшөөрөл авддаггүй гэх шүүмжлэлд өртөж байсан юм.

Эх сурвалж: The verge, Aljazeera