Нийслэлийн орон сууцны корпораци Германы Ронген Архитектор компанитай есөн байршилд барих Орлогод нийцсэн орон сууцны төсөл, Монголд пассив орон сууцны стандартыг нэвтрүүлэх зорилгоор санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд Ронген Архитектор компани Орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн техникийн шийдэл гаргах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлж, шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм. 

Пассив орон сууцны халаалтын систем нь нарны илчийг ашиглахаас гадна тухай байшинд хэрэглэгдэж буй гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүний биеэс ялгарах дулааныг ашигладаг юм.

Related image

Ингэснээр эдийн засаг хэмнэхээс гадна байгаль орчинд сөрөг нөлөөгүй, цаг уурын өөрчлөлтийг бууруулах зэрэг эерэг талтай байна. Тус стандартыг Хятад, Зүүн Европын улс орнууд амжилттай нэвтрүүлсэн гэнэ. Тухайлбал, Орос улс тус стандартыг нэвтрүүлснээр нэг квадрат метр талбайд нэг жилд 800 квт цахилгаан зарцуулж байгаа нь уламжлалт барилгын технологитой харьцуулахад 53 дахин бага хэрэглээ юм.

Үүнээс гадна Ронген Архитектор компанийн зүгээс Пассив стандартыг Монголд нэвтрүүлэхэд уур амьсгалын хувьд нэн тохиромжтой гэж үзжээ.