Эрчүүдийн аз жаргал нь эцэг эхээсээ илүү боловсролтой болох гэдгийг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанд 27 орны дээд, дунд, доод түвшний мэдлэгтэй 50 мянган хүний мэдээллийг ашигласан байна. Ингэхэд дээд боловсролтэй эцэг эхтэй дунд боловсролтой эрчүүд эцэг эхтэйгээ ижил боловсролтой эрчүүдээс 75 хувиар илүү сэтгэл гутралд ордог гэнэ.

Харин дээд боловсролтой эцэг эхтэй доод боловсролтой эрчүүд гэр бүл нь салсан эрчүүдтэй ижил хэмжээгээр сэтгэлээр унадаг байна. Мөн дээд боловсролтой эрчүүдийн эцэг эх нь доод боловсролтой бол хамгийн багаар бухимддаг гэдгийг тогтоожээ.

Учир нь эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амжилт, азгүйтэлд өөрийн чадвар, хичээл зүтгэлийг буруутгадаг гэнэ.

Эх сурвалж: Newsweek