Эрчүүдийн тархины хорт хавдраар нас барах эрсдэл эмэгтэйчүүдээс илүү байдгийг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Судалгаанд хүнд төрлийн тархины хорт хавдартай 40 эрэгтэй, 23 эмэгтэй өвчтөн хамрагдсан байна. Үүнээс үзэхэд эрчүүдийн хавдрын явц эмэгтэйчүүдийнхээс хурдацтай явагдаж байжээ.

Судалгаанд хамрагдсан ганцхан эмэгтэйн хавдрын хэмжээ темозоломид гэх химийн эмний тусламжтайгаар багассан байна. Харин эрэгтэй өвчтнүүдийн эмчилгээнд нааштай хариу гараагүй гэнэ. Учир нь эмэгтэйчүүдийн хавдрын эс гурван жил, эрэгтэйчүүдийнх жилийн хугацаанд тархдаг бөгөөд тархалтыг зогсоох эм эмэгтэйчүүдэд илүү үйлчилж байжээ.

Иймээс тархины хорт хавдрын эмчилгээг тухайн өвчтөний хүйсийн онцлогт тулгуурлан хийх нь зүйтэй гэнэ.

Хүнд хэлбэрийн тархины хорт хавдар нь ихэнхдээ 50-аас дээш насныханд тохиолддог юм. Уг өвчний үед мэс заслаас гадна химийн болон туяа эмчилгээ хийдэг боловч хавдрын эсүүд зургаан сарын дотор тархдаг байна. Улмаар өвчтнүүдийн тал хувь нь 14 сарын дараа амиа алддаг бөгөөд энэ нь эрчүүдэд хоёр дахин их тохиолддог гэнэ.

Эх сурвалж: Daily mail, RT