Хятадын шинжлэх ухааны академийн эрдэмтэд генетикийн аргаар хоёр эм хулганы дундаас зулзага гарган авчээ.

Судлаачдийн хэлснээр ДНХ нь эцэг, эхийн альнаас өвлөсөн гэдгээс шалгаалж өөр өөр удамшлийн мэдээлэл агуулдаг бөгөөд ижил хүйсний хулгануудад үр тогтоохын тулд зарим удамшлийн мэдээллийг устгасан байна.

Ингэхдээ тэд нэг эхийн өндгөн эс, нөгөө эхийн үр хөврөлийн эсийг нийлүүлж гурван багц ДНХ-г генийн тохиргоон аргаар устгасны дараа үр тогтсон байна.

Мөн хоёр эр хулганаас зулзага гаргахын тулд бүх генетикийн мэдээллийг нь устгасан өндгөн эсийг эр бэлгийн эстэй нийлүүлжээ. Уг оролдлого амжилттай болсон ч зулзага нь удалгүй үхсэн байна.

Хөхтөн амьтад эхийн өндгөн эс, эцгийн эр бэлгийн эсийн тусламжтайгаар өсөж үрждэг. Гэвч зарим төрлийн загас, хэвлээр явагч, шувуу зэргийн эм нь дангаараа үр тогтоох чадвартай байдаг ба тэднийг партеногенез гэж нэрлэдэг байна.

Эх сурвалж: BBC, The Guardian