Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтдийн бүтээж буй Эксоскелетон гэх энэхүү хиймэл хөл цахилгаан мотороор ажилладаг байна. Энэ нь хөгжлийн бэршээлтэй болон жирийн хүний ачааллыг хөнгөвчлөх зорилготой гэнэ.

Тус сургуулийн докторантур Тилер Слитес хэдэн жилийн өмнө үе мөчний өвчтэй болсноор төгөлдөр хуур тоглож чадахгүйд хүрчээ. Гэвч уг технологийн тусламжтайгаар энэ бүхийг даван туулж болохыг бодож олсон байна.

Тэрээр хэлэхдээ, “Хүмүүс ихэвчлэн өөрсдийн боломж бололцоондоо сэтгэл ханадаг нь надад хачирхалтай санагддаг. Гэвч төгөлдөр хуурчид технологийн дэвшлийг ашиглан хэний ч зохиож байгаагүй гайхалтай аяыг тоглох чадвартай болж болно шүү дээ” гэв.

Судалгааны багийнхан цаашлаад хүний мэдрэлийн системийг хиймэл оюун ухаантай холбох аргыг эрэлхийлж байгаа юм.

Тэд одоогоор хурдан алхаж, гүйхэд зориулсан хиймэл хөл бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.

Уг хөлийг өдөржин хөл дээрээ зогсож ажилладаг сувилагч, үйлчлэгч нар ашиглахад тохиромжтой юм.

Хүмүүс хүнд зүйл өргөхдөө сэрээтэй ачигч машин ашигладаг. Харин үүний оронд биедээ хиймэл эрхтэн өмсвөл ажлын үр бүтээмж илүү сайжирна гэдгийг Тилер Слитес онцолж байв.

Тэд одоогоор том, жин ихтэй хиймэл хөл нь жирийн гутал шиг эсвэл илүү өндөр технологоор хийгдэх боломжтой гэнэ.

Эх сурвалж: BBC