Америкийн эрдэмтэд мэлхийний эсийг ашиглан компьютерээр программчлах боломжтой дэлхийн анхны амьд роботыг бүтээжээ. 

Амжилттай болсон туршилтын биетүүдийн нэг нь цээж хэсэгтээ хоёр богинохон хөлтэй бол нөгөө нь голдоо нүхтэй бөгөөд эрдэмтэд үүнийг нь жижиг ачаа хийх уут болгосон байна. 

Нэг мм-ээс ч богино эдгээр бичил роботыг супер компьютерын тусгай алгоритмээр бүтээсэн ба 7-10 хоног амьдрах чадвартай гэнэ.

Ихэнх роботыг металл, хуванцараар бүтээдэг бол уг роботууд нь амьд бие организмаас бүтсэн учир гэмтэл гарсан тохиолдол өөрсдийгөө эмчлэх чадвартай юм. 

Мөн ажиллагаа нь дуусахад амьд амьтадтай адил шингэж алга болох гэнэ. Иймд эдгээр роботыг далайн бичил хуванцрын хаягдлыг цэвэрлэх, хорт материалыг өөртөө шингээх, эмийг биеэр зөөвөрлөх, артерын судасны тахлыг арилгах зэрэгт ашиглах боломжтой байна. 

Эх сурвалж: The guardian, Science daily