Их Британий эрдэмтэд өсвөр насныхан 18 нас хүрээд сэтгэл гутралд орох эрсдэлтэй эсэхийг тодорхойлох шинэ арга олжээ. 

Судалгаанд Бразилын 2000 гаруй 15 настнууд оролцсон ба тэдний гэр бүлийн харилцаа, хар тамхины хэрэглээ, сурлагын түвшин, хүйс, арьсны өнгөөр сэтгэл гутралын эрсдлийг тооцоолсон байна. 

Эрдэмтэд ийнхүү сэтгэцийн эрүүл мэндийн эрсдлийг тодорхойлох уламжлалт аргыг бусад төрлийн өвчнийг судлах аргатай хослуулсан байна. 

Гэвч энэ нь Шинэ Зеланд, Их Британий хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг тодорхойлоход төдийлөн тохироогүй гэнэ. Иймд тухайн улсын онцлогтой уялдсан арга хэрэгсэл ашиглах нь зүйтэй гэдгийг судлаачид анхааруулжээ. 

Эх сурвалж: RT, Eurekalert