Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Ийнхүү тус компаний хувьцаа эзэмшигчдийн хурлыг есдүгээр сард товлон хуралдуулахаар шийдвэрлэлээ. Энэхүү хурлаар компаний дүрэмд өөрчлөлт оруулах юм байна.

Эрдэнэс Тавантолгойн хувьцааны 30 хүртэлх хувийг хөрөнгийн зах зээл дээр арилжаалах болсон учир компаний дүрэмд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.

Одоогоор хувьцааг нийтэд нээлттэй санал болгож арилжаалахтай холбоотой олон улсын аудит, хууль, эрхзүй, санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг худалдах бэлтгэл ажил хангагдсан байна.

Сануулбал, зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс Тавантолгойн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан үе шаттай арилжаалахаар шийдвэрлэсэн юм.

Ингэснээр манай улсын эдийн засаг, бүс нутгийн болоод салбарын хөгжилд олон талаар түлхэц болно гэж үзжээ.