Бид тоймлоё, Та унш

2019.06.20 Пүрэв                                          30°C   2,656.05  Эд малын гарлагатай

Чухлыг тоймлоё


Жастын Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжиллээ

АТГ-аас Ш.Батхүүтэй холбоотой ₮52 тэрбумын үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, дуудлага худалдаанд оруулах эсвэл шүүхийн шийдвэрийн дагуу зарж орлогыг Эрдэнэт үйлдвэрт өгөх асуудлыг судлахаар боллоо. Ш.Батхүү нь 51%-г Стандарт банканд барьцаалах үедээ ₮85-87 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй байжээ.

Эрдэнэтийн өр замаасаа алга болсон уу?

Үгүй. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 51%-н өр буюу ₮106 тэрбум Стандарт банкны дансанд орж, Монгол өргүй болсон гэх бичгийг үзүүлсэн юм. Эрдэнэт үйлдвэр тус өрийг зуучлагч байгууллагаар дамжуулан төлснөөс үүдэн ₮106 тэрбум алга болсон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарчээ.

Ш.Батхүү юу болов?

Хуулийнхан шалгаж л байна. АТГ-аас Ш.Батхүүгийн хэргийг ойрын хугацаанд шүүхэд шилжүүлнэ гэсэн ч прокурор хянаж дуусаагүй байгаа гэнэ. Гэвч Улсын үйлдвэрийг барьцаалсан хэргийг хууль шүүхийнхэн “дамжуулж тоглосоор” байтал 2021 онд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах нь. 


Гэрээгээ зөрчсөн концессыг цуцаллаа

Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны зам, сургууль цэцэрлэг барих багц гэрээ тэргүүтэй 11 концесс ЗГ-т өрийн дарамт үүсгэж байгаа гэж үзэн цуцаллаа. Харин уурхайд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх, Тавантолгой-Ханбогд-Хангийн концесс зэргийг үргэлжлүүлэх юм. Гэхдээ эдгээр концесст ЗГ-аас санхүүгийн батлан даалт гаргахгүй гэнэ.


Зөвшөөрөлгүй уурхайн техник хэрэгслийг улс авна

Мэргэжлийн хяналт, улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу зөрчил гаргасан уул уурхайн компаний тусгай зөвшөөрлийг цуцлахыг Байгаль орчны болон Уул уурхайн сайдад үүрэг болголоо. Учир нь 2018 онд 122 тусгай зөвшөөрлийг цуцлах улсын байцаагчийн дүгнэлт яам, агентлаг, Засаг дарга нарт ирсэн ч зөвхөн Хотын дарга 95-г цуцалжээ. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлосон компаний техник хэрэгслийг улсын орлого болгох заалтыг Зөрчлийн хуульд нэмэхээр боллоо. 


Энэтхэгийн томоохон хот ундны усгүй болжээ

Тус улсын 6 дахь том хот болох Ченнайд гангийн улмаас 4 гол, цөөрөм ширгэж усны хомсдол үүслээ. Ийнхүү иргэд түгээгүүрийн машинаас ус авахаар олон цагаар дугаарлах болжээ. Мөн ресторан, зочид буудал хаалгаа барьж, метроны буудлууд агааржуулагчаа унтрааж, оффисын ажилтнууд гэрээсээ ажиллаж байгаа гэнэ. Харин хотын удирдлагууд уг асуудлыг шийдвэрлэхээр шинэ цооног ухаж байна.


Фэйсбүүк криптовалют гаргалаа

Энэхүү Либра гэх криптог ашиглан кредит карт, банкны дансгүйгээр худалдан авалт, шилжүүлэг хийх боломжтой байна. Уг валют нь 2020 онд гүйлгээнд гарах ба WhatsApp, Мессенжер, Фэйсбүүкийн хэрэглэгчид тусгай цэг болон онлайнаар Либраг худалдан авч, бэлэн мөнгөөр солиулах гэнэ. Одоогоор уг валютыг ашиглахаар eBay, PayPal, Visa, Uber зэрэг 28 компани бүртгүүлээд байна.

Таны сонорт


Related image Өнөөдөр 6 дүүрэг, 1 аймагт цахилгаан хязгаарлана.

Сэтгэх цаг


Image result for thinking icon8 хүн 10 цагт барьсан ханыг 4 хүн хэдэн цагт барих вэ?

/Өмнөх бодлогын хариу: Ванны бөглөөг нь авна/

Өдрийн тойм Сошиал   


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр