Байгуулагдсанаасаа хойш нэг ч үйл ажиллагаа явуулаагүй компани Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас 900,2 тэрбум төгрөгөөр 2016 онд худалдан авсан юм. Ингэхдээ Монгол улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн, луйвраар улсын үйлдвэрийг хувийнх болгосон гэж үзээд УИХ, ЗГ өөрийн мэдэлд авсан юм. Үүнийг Үндсэн хуулийн цэц дэмжин, Монголын зэсийг хууль зөрчсөнийг баталсан байдаг.

Гэсэн ч үүний дараа Дээд шүүх төр 49 хувийг авахдаа хуулийн заалтыг зөрчсөн гэх шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийн шийдвэрүүд зөрчилдөж, Эрдэнэтийн 49 хувийн маргаан гацаанд орчихоод байна.

Монгол төрийнх үү? Монголын Зэсийнх үү?

Хэнийх ч бай нэг нь Монголын төр, нөгөө нь Монголын компани. Үр ашиг, татвар төлөлт, ажлын байр нь Монголчуудынх байна гэх хүн цөөнгүй байсан ч Монголын Зэс Корпораци Эрдэнэтийн 49 хувийг Сингапур улс руу шилжүүлж, Монголын ард түмний мэдлээс гаргах ажиллагаагаа эхлүүлсэн нь баримтаар нотлогдлоо.

Ингэхдээ Монголын зэсийн захирал Ц.Пүрэвтүвшин уг компаниа Сингапурт бүртгэлтэй өөрийн эзэмшлийн компани болох Эрдэнэт Корпорацид зарсан буюу өөрөө өөртөө худалджээ.

Баримт: Сингапурын ACRA нягтлан бодох болон компани хариуцсан эрх бүхий байгууллага-ын албан ёсны хуудсаас татаж авав
Баримт: Сингапурын Acra.gov.sg гэх засгийн газрын сайтаас татаж авав.

Таны харж байгаачлан Сингапурт бүртгэлтэй Эрдэнэт Корпораци хувьцаагаар хязгаарлагдах хувийн компани (Erdenet Corp PRE LTD) нь өмнө Монголын зэс корпораци ХХХК (МСС PTE LTD) гэх нэртэй байсан бөгөөд нэрээ 2018 оны 10 сарын 12-нд Эрдэнэт болгон өөрчилжээ. Түүний үүсгэн байгуулсан Эрдэнэт Корпораци ХХХК нь Сингапур улсад 2016 онд байгуулагдсан бөгөөд Ц.Пүрэвтүвшинээс гадна Лим Лиан Чин гэх Сингапурын иргэн захирлаар нь ажилладаг байна. Мөн Вий Чиа Ти Ричали болон Онг Минг Пэй гэх Сингапур хоёр нарийн бичигтэй.

Баримт: Acra.gov.sg
Баримт: Acra.gov.sg

Өөрөө өөртөө компаниа зарахдаа 1995 онд төрсөн Батсайхан овогтой Номиндарь гэх хүнээр төлөөлүүлэн хувьцаа худалдах болон эрх шилжүүлэх гэрээ хийж, Б.Номиндарь 112 тэрбум төгрөг (42 сая ам.доллар) төлөхөөр тохиролцсоныг та хавсралтаас харж болно. Уг гэрээ нь 2019 оны 1 сарын 14-нд хийгдэж, мөн өдөр Монголын зэс корпорацийн дүрэм дахин шинээр бичигджээ. 

Уг гэрээнд тусгагдсан хамгийн чухал заалт нь:

Баримт кредит: Өдрийн Тойм

Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Монголын зэсийн мэдэлд бүрэн шилжсэн тэр өдөр Эрдэнэтийн 49 хувь Монголын бус, Сингапур компанийн мэдэлд шилжиж, Монгол улсын хууль, эрх зүйн орчноос ангид болно гэсэн үг юм.

Гэвч Монголын ард түмний хөрөнгийг гадны улсын мэдэлд шилжүүлэх сонирхол дөнгөж 30 хүрсэн залуу Ц.Пүрэвтүвшинд байна гэж үү?

Энэ бүхний ард сахал хочит Д.Эрдэнэбилэг бий гэгддэг.

Ц.Пүрэвтүвшинд Эрдэнэтийг худалдан авах мөнгийг халхавчийн гэрээгээр, барьцаагүй зээлүүлсэн хүн бол сахал Эрдэнэбилэг. Тэрээр Улаанбаатар банкны 99,99 хувийг эзэмшдэг мөн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга юм.

ХУВЬЦАА ХУДАЛДАХ БОЛОН ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ГЭРЭЭ:

Баримт кредит: Өдрийн Тойм
Баримт кредит: Өдрийн Тойм
Баримт кредит: Өдрийн Тойм

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК-ИЙН ШИНЭЧЛЭГДСЭН ДҮРЭМ:

Баримт кредит: Өдрийн Тойм
Баримт кредит: Өдрийн Тойм