Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, 35МВт-ын турбингенератороор өргөтгөх ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Хятадын ЭСЯ-ны төлөөлөл, Орхон аймгийн удирдлагууд оролцсон байна.

Станцыг өргөтгөх ажлыг Хятадын Засгийн газрын 1.2 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд энэ Монгол улсад төдийгүй Эрдэнэтчүүдийн хувьд том бүтээн байгуулалт гэж ЭХЯ-ны сайд Ц.Даваасүрэн хэллээ

Зураг: ЭХЯ

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг өргөтгөхдөө доо байгаа долоон зуухыг ашиглан СС-50 35МВт-ын турбингенераторыг суурилуулах гэнэ. Энэ нь конденсационный горимдоо 210 тн уураар 50МВт хүртэл ачаалал авахаар ТЭЗҮ-д тусгагдсан бөгөөд 4,2 тн уураар 1МВт үйлдвэрлэнэ гэсэн үг аж.

Ингэснээр станцын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр буурч, 120 мянган хүн амтай хотын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг албаныхан онцоллоо.

Мөн станцын хими ус цэвэрлэгээний хоцрогдсон тоног төхөөрөмжийг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр шинэчлэх ба Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг нь 71МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, 67МВт хүртэл ачаалал авдаг, 3-4 МВт-ын нөөц чадалтай дулааны цахилгаан станц болохоор тусгажээ.

Зураг: ЭХЯ