СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа.

Тэрээр Эрдэнэтийн 51 хувийг барьцаалан зээл авахад баталгаа гаргаж өгсөн гэх хэрэгт холбогддог. Улмаар түүнийг есдүгээр сарын 24-нд АТГ цагдан хорьсон ч үргэлжлүүлэн хорих шүүхийн шийдвэр гараагүй байсан учир батлан даалтад гаргасан юм.

Сануулбал, Ч.Ганзориг 2007-2013 онд Эрдэнэт үйлдвэрийг удирдаж байхад улсын мэдлийн 51 хувийг Жастын Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банканд барьцаалан 100 гаруй сая долларын зээл авсан юм.

Уг зээлд Ч.Ганзориг баталгаа гаргаж өгсөн болох нь Арбитрын шүүхээр батлагдсан ч манай хууль шүүхийн байгууллага “гарын үсгийг дуурайлган зурсан” гэх дүгнэлтийг гаргасан байдаг.

Уг хэрэгт Ч.Ганзоригоос гадна Стандарт банк руу явуулсан албан бичиг нь ил болсон Д.Сугар, Ерөнхий сайд асан С.Баяр, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү нар нэр холбогддог юм.