Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн аялал жуулчлалыг сайжруулах зорилгоор 100 сая төгрөгөөр сэргээн засварлалаа. Тодруулбал, 

  • 108 суварга, 100 хэрмийн дэлийг шохойдож өнгийг сэргээж,
  • 108 суваргыг лед гэрлээр гэрэлтүүлж,
  • 100 хэрмийг туузан лед гэрлээр гэрэлтүүлж,
  • Гол гурван зуу сүмийг гэрэлтүүлж,
  • Сүүдрэвч нэг, сандал тав, хогийн сав тавыг хийсэн байна. 

Эрдэнэзуу хийдийг жилд дунджаар 20 мянган гаруй хүн үзэж сонирхдог байна. Анх 1796 онд Эрдэнэзуу хийд их засварт орсон бөгөөд долдугаар ширээт лам Дагвадаржаа удирдаж Хятадын Юн-да-а пүүс засварыг хийжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна.

Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр 1580 онд Эрдэнэзуу хийдийн суурь тавигдсан түүхтэй.