Эрдмийн зэрэгтэй эмэгтэйчүүд их сургуульд сураагүй эмэгтэйчүүдээс 28 хувь, зэрэгтэй эрчүүд найман хувиар өндөр цалин авдаг гэдгийг Америкийн боловсролын департамент, Санхүүгийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан судалгаагаар тогтоожээ.

Судалгаанд Англи, Уэлс, Шотландын их сургуулиудыг төгссөн эмэгтэйчүүдийн татварын мэдээллийг ашигласан бөгөөд үүнээс үзэхэд эрдмийн зэрэгтэй эмэгтэй зэрэггүй эмэгтэйгээс жилд 6700 фунтаар илүү цалин авдаг байна. Үүний шалтгаан нь зэрэггүй эмэгтэй хагас цагийн болон бага цалинтай ажил хийдэг гэнэ.

Харин эрэгтэй хүний эрдмийн зэрэг цалинд нь 33 хувийн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хүйсээс гадна сургууль, салбар зэрэг нь цалингийн хэмжээг тодорхойлдог бөгөөд анагаах ухаан, эдийн засаг, математик, шинжлэх ухааны чиглэлээр төгссөн оюутнууд илүү өндөр цалинтай байдаг гэнэ.

Түүнчлэн урлаг, англи хэл, философийн салбарынхан тэр дундаа эрчүүд их сургуульд сураагүй хүмүүсээс бага орлоготой байдаг аж.

Тухайлбал, анагаах чиглэлээр төгссөн эмэгтэй оюутан бусад эмэгтэйчүүдээс 75 хувь өндөр урлагийн салбарын эрэгтэй бусад эрэгтэйгээс 14 хувиар бага цалинтай гэнэ.

Гэвч эмэгтэйчүүд 29 нас хүрэх үед зэрэггүй эрчүүдтэй ижил буюу дунджаар 30 мянган фунтын цалинтай болдог ба энэ нь хүүхэд гаргасантай холбоотой байдаг аж.

Эх сурвалж: BBC, The Guardian