Сири дэх Курдын дайчдыг устгаснаар Туркд амьдарч буй гурван сая дүрвэгчийг буцаана гэж Туркийн ерөнхийлөгч Ражип Тайип Эрдоган мэдэгдлээ. 

Эрдоганы хэлснээр Туркийн арми Сирийн хилийн Манбиж хотоос Иракийн хил хүртэлх Курдын эзэмшлийн газрыг чөлөөлж Сирийн дүрвэгчдийг суурьшуулах юм. Одоогоор Туркийн арми Курдын эзэмшлийн 1000 км.кв газрыг чөлөөлсөн байна. 

Сүүлийн найман жил үргэлжилж буй Сирийн иргэний дайнаас болж тус улсын иргэд Турк руу дүрвэх болсон юм. Улмаар Туркийн засгийн газар Сирийн дүрвэгчдийг нутаг буцаах эсвэл Европ руу явуулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна. 

Иймд бусад орнууд Сирид явуулж буй Туркийн цэргийн үйл ажиллагааг шүүмжлэхийн оронд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Эрдоган хэллээ. 

Эх сурвалж: RT, Urdupoint