Майкрософт компани Surface Pro таблейтын жижиг хувилбар болох Surface Go-г худалдаанд гаргалаа.

Уг таблейт нь 10 инчийн дэлгэц, нугардаг гартай бөгөөд Windows 10 үйлдлийн системээр ажиладаг байна. Энэ сарын 10-аас эхлэн захиалга авч, наймдугаар сараас худалдаанд гарах уг таблейт нь 399 доллараар зарагдах гэнэ.

Surface Go нь гаднах дизайнаараа Surface Pro-той адилхан ба 1800х1200 пикселийн мэдрэгчтэй дэлгэц, олон талаар нугардаг гар, царай танигчтай урд талын камер, таблетыг цэнэглэх болон файл дамжуулах USB-C 3.1 оролттой байна. Харин өмнөх загвараасаа ялгаатай нь дугуй өнцөгтэй юм.

Мөн дэлгэц нь хэвтээ байдлаар ашиглахад тохиромжтой бөгөөд Windows 10 үйлдлийн системийн бүх үйлдлийг хийх боломжтой байна. Surface Go нь iPad –аас хөнгөн буюу 521 грамм жинтэй юм.

Үүнээс гадна гар нь мөнгөлөг, улаан, цэнхэр, хар гэсэн дөрвөн өнгийн сонголттой бөгөөд дэлгэцнээсээ тусдаа 99 долларын үнэтэй гэнэ. Харин үзэг нь 99-129 доллар, Bluetooth холболттой хулгана 34,99 долларын үнэтэй байна.

Мөн 4гб, 8гб RAM, 64гб, 128гб багтаамжтай Пентиум гоулд 4415Y загварын процессортой. Мөн цэнэгээ есөн цагийн турш барьдаг байна.

Эх сурвалж: The verge, Gizmodo