Улсын онцгой комиссын хурлаар Эрхүү болон Улаан-Үд чиглэлийн нислэгийг өнөөдрөөс гуравдугаар сарын 11 хүртэл зогсоолоо. Мөн Солонгос, Японоос Оросоор дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ.  

Солонгос, Япон, Итали, Иранаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, Монгол иргэдээ  14 хоног тусгаарлах юм. Сөүл дэх Элчин сайдын яамны мэдээлснээр агаарын тээврийн МИАТ, КАЛ, Асиана, Эйр Пусан компанид захиалга өгсөн 6200 иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байна. 

Эдгээр иргэд 500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ. 

Үүнээс гадна Батлан хамгаалах яамны харьяа Багабаян дахь амралтын газар болон Цэргийн төв эмнэлэгт 250 ор бэлэн байлгахаар шийдвэрлэжээ. Тусгаарлах байрыг дараах байдлаар ашиглана. Үүнд: 

  • Төрийн болон хувийн өмчит эмнэлэг, сувилал
  • Төрийн болон хувийн өмчит амралтын газар
  • Их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байр
  • Спорт цогцолбор, заал гэсэн дарааллаар ашиглана.

Одоогоор улсын хэмжээнд сэжигтэй 16 тохиолдол байгаа ба 309 хүнийг түр тусгаарлаад байна.