Бид тоймлоё, Та унш

2019.08.07 Лхагва                             21°C  2,665.00  Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

Чухлыг тоймлоё 


Анх удаа хүнийг амьтантай эрлийзжүүллээ

Испаний эрдэмтэд дэлхийн анхны хүн сармагчны эрлийз амьтныг бүтээлээ. Энэ төрлийн туршилтыг Испанид хийх хориотой учир Хятадад хийсэн байна. Эрдэмтэд сармагчны үр хөврөл дэх эрхтэн тогтолцоог бүтээдэг генийг идэвхгүй болгож, оронд нь хүний эсийг суулгажээ. 

Эрлийз амьтныг яах вэ?

Донор болгон ашиглана. Дэлхий дахинд өдөрт 20 хүн донор олдоогүйн улмаас хорвоог орхидог байна. Иймд эрдэмтэд хүн-амьтны эрлийзийг бүтээж, донорт ашиглах туршилтыг 2007 оноос хойш хийж байгаа юм. 

Тун удахгүй хүн-хулгана-гахайн эрлийз 

Японы эрдэмтэд хүний эсийг амьтанд суулгах туршилтыг бүрэн дуусгах зөвшөөрлийг ЗГ-саа авсан юм. Тэд хүний эсийг хулгана, хархны үр хөврөлд суулган гахайн хэвлийд бойжуулахаар төлөвлөжээ. Ийнхүү эрлийз амьтныг мөн хүний донор болгохоор зорьж байгаа юм.


Халх голын ойд зориулсан зоос худалдаанд гарлаа 

Дурсгалын зоосыг 999 сорьцтой мөнгөөр урласан ба Монгол банкнаас ₮300 мянгаар худалдаанд гаргаад байна. Мөн Дуйнхор бурхны орд харшийг дүрсэлсэн мөнгөн зоос гаргасан ба Хот Мандлын голд Дуйнхор бурхан, тойроод бусад бурхныг байрлуулжээ. Зоосыг мөн л 999 сорьцтой мөнгөөр урласан ба ₮1.5 саяар худалдаж байна. Халх голын 80 жилийн ой 9 сард тохионо.


Ой тогтоолтын “хатан хаан” Н.Мөнхшүр

Ой тогтоолтын тамирчдын ОУ-ын чансаа шинэчлэгдэж, Монголын оюун ухааны академийн тамирчин Н.Мөнхшүр тэргүүллээ. Ийнхүү тэрээр тус спортын 28 жилийн түүхэн дэх чансааг тэргүүлсэн анхны эмэгтэй тамирчин боллоо. Н.Мөнхшүр нь 2016 оноос уг спортоор хичээллэж байгаа ба 2017 онд Хятадад болсон тэмцээнд өөрийн ихэр Н.Энхшүрийн хамт оролцож, дэлхийн рекордыг шинэчилснээр Гиннесийн номонд бичигдсэн юм.


Венесуэлийн эдийн засагт Америк бүрэн хориг тавилаа

Америкийн ЗГ Венесуэлийн эдийн засагт бүрэн хориг тавьж, ЗГ-ынх нь бүх хөрөнгийг царцаалаа. Ингэснээр Венесуэл нь Куба, Сири, Иран, Хойд Солонгостой ижил түвшний хоригт багтаж байна. Хоригийн дагуу Венесуэлтэй худалдаа хийсэн Америкийн компаниуд хоригт өртөх юм. Гэхдээ Венесуэлд хоол, хүнс, хувцасны тусламж үзүүлэхийг зөвшөөрсөн байна.


 Сибирьт зэвсгийн агуулах дэлбэрлээ

Красноярск хот дахь цэргийн баазын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж, 1 цэрэг амиа алдаж, 7 хүн шархадлаа. Дэлбэрэлтийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Тус цэргийн баазад танк, их бууны 40 мянган сум хагалагддаг ба 11 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм. Үүнээс гадна Сибирьт 3 сая га газрыг хамарсан түймэр дэгдсэн бөгөөд Даваа гарагийн байдлаар 100 мянга гаруй гектар талбайн түймрийг унтраажээ.

Таны сонорт


Image result for bus icon Сэлэнгэ, Улаан-Үд чиглэлд улс хоорондын шинэ чиглэл нээгдлээ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр