Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 22-23-нд Токиод болох Японы эзэн хаан Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцоно. Энэхүү ёслолд Японтой дипломат харилцаатай 195 улс орон, НҮБ, Европын холбооны төлөөлөгчид оролцох юм. 

Нарүхито тавдугаар сард албан ёсоор хаан ширээнд сууж, 126 дахь эзэн хаан болжээ. Ингэснээр тус улсад Рейвагийн эрин эхэлсэн ба түүний эцэг, эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээнээсээ буусан юм. 

Энэ нь Японы түүхэнд 200 жилийн дараа анх удаа өөрийн хүсэлтээр хаан ширээг орхисон тохиолдол болсон байна. Нарүхито нь өдгөө 59 настай ба Оксфордын их сургуулийг төгсжээ.